Түгээмэл асуулт, хариулт
- Сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Манай сургууль нь 9-р анги төгсөгчийг элсүүлдэг инженерийн сургууль юм. Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр 5 жил суралцана. Дадлагын хичээлээр дамжуулж онолын мэдлэг олгодог. Дугуйлан, секц ихтэй. - Ямар мэргэжлээр элсэлт авдаг вэ?
Барилга, механик, био, цахилгаан, компьютерын ухааны инженерийн мэргэжлээр элсэлт авдаг. - Сургалтын төлбөр хэд вэ?
Жилийн төлбөр 4 800 000 төгрөг. - Ямар зэрэгтэй төгсөх вэ?
Барилга, механик, цахилгаан, био болон компьютерын ухааны инженерийн мэргэжлээр дээд боловсролын дипломын зэрэгтэй төгсөнө. - Дотуур байртай юу?
Дотуур байртай. - Элсэлтийн шалгалтаа ямар хичээлээр авах вэ?
Зохион бичлэг, математик, айкү тест, ярилцлага, ур чадварын шалгалт авдаг. - Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, өөрийн төрсний гэрчилгээ, 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж 10000 төгрөг. - Яаж бүртгүүлэх вэ?
Сургууль дээр өөрийн биеэр ирж анкет бөглөнө. Эсвэл вэб хуудсаар бүртгүүлж болно. - Төгсөөд юу хийх вэ? Ажлын байр бэлэн үү?
Монгол, Японы их дээд сургуульд элсэх, Монгол, Японы аж ахуй нэгжид инженерээр ажилд орох боломжтой. - Япон улстай танилцах аялал хийдэг үү?
3-р курсээс эхлэн Сакура сайэнс, Женесис хөтөлбөрөөр 7-10 өдрийн Японтой танилцах аялал хийдэг. 4,5-р курсд Японы коосэн сургууль эсвэл аж ахуй нэгжид 2-4 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийдэг. - Би инженер болох сонирхолтой ч физик, математикийн хичээлдээ муу бол яах вэ?
Инженер болох чин хүсэл эрмэлзэлтэй байхад болно. - Танай сургуульд элсэхэд дунд сургуулийн дүнгийн голч хамаарах уу?
Хамаарахгүй. Та манай сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн бол элсэн орж бол