Манай сургуулийн оюутнууд дараах хөтөлбөр болон гадаадын байгууллагын дэмжлэгтэйгээр Япон улсад дадлагад хамрагдаж байна. Томоохон дадлагын хөтөлбөрөөс товч танилцуулж байна.
Хамрагдах оюутан: 3-р курсын оюутан, сурлага сахилгаар тэргүүн байх
Япон улсын коосэн сургуульд 7-10 хоногийн хугацаанд дадлага хийх бөгөөд дадлагын хугацаанд хамтарсан туршилт, дадлагын хичээл, япон соёлын хичээл, ААН болон шинжлэх ухааны музей, түүх соёлын дурсгалт газартай танилцдаг. Нийт 83 оюутан хамрагдаад байна.
Хамрагдах оюутан: 4, 5 курсын оюутан, япон хэлний N4, N3 төвшний мэдлэгтэй байх (Ярилцлагa хийж сонгон шалгаруулна)
Шинагава дүүрэг, Японы коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг, Монгол Хоккайдоо нийгэмлэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэн, Мүроран Технологийн Дээд сургуулийн дэмжлэгтэйгээр Япон улсын компанид 1 сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой. Үйлдвэрлэлийн дадлагaа сайн хийвэл тухайн компанид төгсөөд ажилд орох урилга авдаг. Өнөөг хүртэл нийт 74 үйлдвэрлэлийн дадлага хийж 22 оюутан Япон улсад инженерээр ажиллаж байна.
- Шибаүра Технологийн Дээд Сургуулийн “GPBL” хөтөлбөр
Хамрагдах оюутан: 3, 4 курсын оюутан, англи хэлний мэдлэг өндөр байх
Гадаад оюутнуудтай баг болж мэргэжлийн салбарын хүрээнд дэвшүүлсэн асуудлыг шийдэхийн тулд ярилцаж, мэтгэлцэж хамтарч ажилласнаар харилцаа, асуудлыг шийдэх чадвар эзэмшин бусад орны өөр соёлоос суралцаж олон улсад ажиллаж чадах боловсон хүчний эзэмшвэл зохих чадвараа дээшлүүлдэг. Нийт 8 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдсан.
Хамрагдах оюутан: 1-3 курсын оюутан, сурлага сахилгаар тэргүүн, тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн байх
Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд ирээдүйд тухайн салбартаа амжилт гаргах магадлалтай хүүхэд залуучуудыг урин Японы улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, дипломатын талаарх ойлголтыг олгох зорилготой.