Оюутны алба

Монгол Коосэн Технологийн коллежийн оюутны алба нь оюутныг элсэн орохоос эхлээд төгсөх хүртэл оюутны зан төлөвшил, хүмүүжил, бие хүн болон төлөвшихөд анхаарч хичээлээс гадуурх секц дугуйлан, сонгон хичээллүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Оюутан нь МКТК-ийн сургалтын хөтөлбөрийн норм, кредитийг эзэмшсэн, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, дээд боловсролын дипломын зэрэгтэй инженер, ёс зүй, ёс суртахуунтай иргэн болж төлөвшсөн байх ёстой. 

Сургалтын тэтгэлэг​​

Хичээлийн дүн, ирц, идэвхи зүтгэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан шилдэг оюутнуудаа дараах дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулж байна. Үүнд:

  • Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • “Шинэ Монгол-Мабүчи” сангийн тэтгэлэг
  • “Оюу Толгой” тэтгэлэг
  • “Зориг” сангийн тэтгэлэг
  • “Нихон соогэй ” сангийн тэтгэлэг
  • “Японы сансар судлалын төв ISPA” тэтгэлэг

“Монгол Коосэн” Технологийн коллежийн төслийн удирдагч
асан Ц.Ариунаагийн нэрэмжит “Яргуй” сан

Сангийн зорилго:   

“Монгол Коосэн” Технологийн коллежид амжилттай суралцаж байгаа оюутанд, мөн тус сургуулийг төгсөгчдийн ажлын байранд шаардлагатай мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг /тэтгэлэг/ олгоход оршино.

Сангийн санхүүжилт:

  • Оюутан, төгсөгч, тэдний эцэг эх, япон багш нар, зочид төлөөлөгчид, ААН-ийн хандив, тусламж

  • МКТК-ийн жилийн нийт орлогын 0.5 хувь хүртэлх мөнгөн дүнг санд төвлөрүүлнэ.

 Хандивын данс:  “Монгол Коосэн” Технологийн коллеж 

      Хас банк 5002195250

 

Хичээлийн жилийн онцлох үйл явдал

  • Ургац хураалт
  • Оринтэйшн
  • Японы коосэн сургуулийн оюутнуудтай хамтарсан хичээл
  • Бүнкасай
  • Үйлдвэртэй танилцах аялал
  • Агаарын бөмбөлөг хөөргөх туршилт
  • Эмчийн үзлэг
  • Оюутны шинэ жил
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Женесис хөтөлбөрөөр
  • Японтой танилцах аялал
  • Робокон
  • Эцэг эх, оюутан, багшийн гурвалсан уулзалт
  • Ажил олгогчийн семинар
  • “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг
  • Улаанбаатар марафон
  • Төгсөлт
  • Япон хэлний зуны сургалт

Секц, дугуйлан, клуб

  • Англи хэлний ярианы клуб
  • Япон хэлний ярианы клуб
  • Охидын клуб
  • Усан тариалангийн клуб
  • “Моко” робоконы клуб
  • Дизакон клуб
  • Гар бөмбөгийн дугуйлан
  • Сагсан бөмбөгийн дугуйлан
  • Регбигийн клуб
  • Хөгжмийн дугуйлан
  • Өглөөний клуб
  • Анимэ клуб
  • Зургийн дугуйлан
  • Каратегийн клуб
  • Математикийн сонгон

Уралдаан тэмцээн

  • Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Гар бөмбөгийн тэмцээн
  • Ширээний теннисийн тэмцээн
  • Коосэн дундын сагсан бөмбөгийн тэмцээн
  • Коосэн дундын гар бөмбөгийн тэмцээн
  • ШУТИС-Коосэнтой хамтарсан “Шүхэрт өндөг” тэмцээн
  • Дизакон
  • Робокон
  • Регби клубийн тэмцээн
  • Япон хэлний илтгэлийн тэмцээн
  • Англи хэлний илтгэлийн тэмцээн
  • “Ди-Кон” программын тэмцээн
  • 1-р курсийн оюутнуудын модон машины уралдаан

Дотуур байр

  • 1-р курсийн оюутан сарын 38000 төгрөг
  • Бусад курсийн оюутан сарын 65000 төгрөг төлнө.