Төвийн үндсэн үйл ажиллагаа нь технологи нэвтрүүлэx, инновацийг хөгжүүлэх, оюуны өмчийн талаар зөвлөх, сургалт явуулах, Монгол Коосэнгийн судлагааны үр дүнг нийгэмд дэлгэрүүлэхийн зэрэгцээ, төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагатай судалгаа шинжилгээний хамтын ажилллагааг дэмжихэд чиглэнэ. Эдгээр үйл ажиллагаагаар Монгол Коосэнгийн төсвийн орлогын шинэ эх үүсвэр бий болгон, улмаар улс орон, нийгмийн хөгжил хувь нэмэр оруулан, цаашилбал глобал зах зээлд оролцох үндсэн зорилготой болно.
Үйл ажиллагааны чиглэл
Төв нь дээрх зүйлийн зорилгод нийцсэн дараах үндсэн үйл ажиллагааг явуулна:
- Монгол Коосэнгийн инновацийг хөгжүүлэх, менежментийн тухай үндсэн чиглэл, төлөвлөгөө боловсруулах
- Монгол Коосэнгийн инновацийг хөгжүүлэх, менежментийг гардан хийх.
- Монгол Коосэнгийн технологи, ноу-хау-ийг нэвтрүүлэx.
- Монгол Коосэнгийн ажилтан, судлаач, оюутнуудад инновацийн талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах.
- Төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагатай хамтарсан судалгаа, төсөл хийх
- Бэлэн технологийг нутагшуулах, судалгаа хийх.
- Дээрх зүйлд заасан төвийн зорилгод нийцэх бусад үйл ажиллагаа.
- Монгол Коосэнгийн удирдлагаас үүрэг болгосон эсвэл даалгасан бусад үйл ажилллагаа.
- Монгол Коосэнгийн сургалтын чанарыг сайжруулах, инноваци, технологийн гарааны компани хйихэд шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.