Гадаад харилцаа

Манай сургууль нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коосэн сургууль, ААН-тэй хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхэд байнга нээлттэй ажилласаар ирсэн. Японы сургалтын байгууллагатай хамтран туршлага солилцож “коосэн”-гийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилгоор багш, ажилтны ур чадвар, чадамжийг сайжруулах сургалтанд 2014 оноос тасралтгүй хамруулахын зэрэгцээ оюутан солилцооны хөтөлбөр, багш нарын хамтарсан судалгааг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулсан байгууллага

Япон улс дахь багшийн сургалт

Манай сургуулийн багш нар жил бүр дараах байгууллага, сургуулийн дэмжлэгээр Япон улсад дадлага хийж туршлага солилцон мэдлэг, чадвараа дээшлүүлдэг. Үүнд:

  • Сасакава энхтайваны сан
  • Японы Үндэсний Технологийн Хүрээлэн
  • ЖАЙКА
  • ЖАССО
  • Мүрорангийн Технологийн Дээд сургууль

Монгол улс дахь хамтарсан сургалт, дадлага

Жил бүр Япон улсаас дараах байгууллага сургуулийн оюутан, багш нар ирж түр болон урт хугацаанд хичээл зааж дадлага хийдэг.Үүнд:

  • Кообэгийн Их сургууль
  • Сэндай коосэн
  • Томакомаи коосэн
  • Сасакава энхтайван сан
  • ЖАЙКА
  • Японы Үндэсний Технологийн Хүрээлэн
  • Салежио коосэн
  • Мүрорангийн Технологийн Дээд сургууль
  • Токио хотын Аж үйлдвэрийн технологийн коосэн