Цахилгааны лаборатори /G208/
Цахилгаан-электроникийн үндсэн элементүүдийг ашиглан хэлхээ үүсгэх, параметрүүдийг тооцох, дохионы хэлбэр хэмжээг үндэслэн дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ. Электроникийн хэлхээ үүсгэн ПЛС-ийн тусламжтайгаар хөдөлгүүрийн горимыг судлан, үйлдвэрлэлийн автоматжуулалт, ахуйн болон цахилгаан хэрэглээний оновчтой шийдлийг олохоос гадна программчлалын анхан шатны ойлголтуудыг хэрэглэж, хөгжүүлэлт хийх чадвартай болно.
Орж буй хичээл: Бүтээх ухаан, Бүтээх туршилт, Цахилгаан хэлхээ I , II, III
Курс: 1, 2, 3, 4, 5-р курс
Хүчин чадал: Нэг дор 15 хүүхэд хичээллэх боломжтой.
Давуу тал: Цахилгаан электроникийн ангийн оюутан дадлага, туршилт гүйцэтгэх бүрэн боломжтой, хэмжилтийн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори юм.
Багаж тоног төхөөрөмж:
I. Мицүбиши компаний үйлдвэрийн автоматжуулалтын 5 ширхэг иж бүрэн тоног төхөөрөмж
- PLC
- Инвертер
- Удирдлагын мэдрэгчтэй дэлгэц
- Асинхрон цахилгаан хөдөлгүүр
II. Япон улсын MGIC компаний 2015 оны бүтээл “E-station” цахилгаан электроникийн 200 гаруй туршилтыг гүйцэтгэх боломжтой иж бүрэн тоног төхөөрөмж
- Cypress 4.0, 5.0 контроллер
- Осцилограф
- Амперметр
- Вольтметр
- Тэгш өнцөгт болон синус дохионы үүсгүүр
- Тэжээлийн блок
- Туршилтын хавтан
- Хэрэгцээт логик гэйт, транзистор, эсэргүүцэл, ороомог, конденсатор, өсгөгч зэрэг элементүүд
III. Япон улсын SANWA компаний хэмжилтийн хэрэгслийн дээжүүд
- Тахометр
- Компьютертэй холбогддог дижитал тестерүүд
- Клампметр
- Индикатор
- Аналог тестерүүд